Loading ...
styles and images
 
Шинэ ном
5 хэлний зурагт толь
Зурагт толь бичиг бүтээх тал дээр дэлхийд тэргүүлэгч Канадын QA International компанитай хамтран Өврийн зурагт толь-ийг гаргаж байсан. Үргэлжлэл
Халаасны зурагт толь
Канадын QA International компанитай хамтран бүтээсэн эл толь бичиг нь Монгол-Англи, Монгол-Хятад, Монгол-Орос, Монгол-Солонгос гэсэн дөрвөн төрөлтэй. Үргэлжлэл
 
Удахгүй худалдаанд
Түүхийн аугаа их 500 үйл явдал
Хүн төрөлхтөн үүссэнээс авахуулаад өнөө хүртэлх үеийн гол 500 үйл явдлын хураангуй
Халуун, Хавтгай, Хавчигдмал дэлхий
Нэрт эдийн засагч Т.Л.Фрийдманы ээлжит бэстсэллэр
 
Танилцуулга
НЭПКО ХХК 2006 онд байгуулагдаж Монголын зах зээлд паблишинг чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг анхдагч компани болсон. НЭПКО нь шинжлэх ухаан, танин мэдэхүй, уран зохиол, англи хэлний сургалтын чиглэлийн ном хэвлэл дээр түлхүү анхаардаг.
Өнгөрсөн хугацаанд бид Франкфурт, Лондон, Бээжингийн Олон улсын номын үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож, дэлхийн нэр хүндтэй хэвлэлийн компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн. Коллинзтой хамтран Коллинзын Англи-Монгол толийг хийж дууссан бол Коллинзын Монгол-Англи толь төгсгөлийн шатандаа явна. Мөн Коллинзын Англи-Казак толь, Коллинзын Казак-Англи толь, Коллинзын Орос-Монгол толиудыг удахгүй хэвлэх төлөвлөгөөтэй байна. Evans Brothers хэвлэлийн газартай хамтран Дэлхийн улс орнууд цувралын Монгол орон номыг хийсэн. Dorling Kindersley компанитай хамтран Англи хэл суралцагчдад зориулсан танин мэдэхүйн цувралыг хэвлэн гаргалаа. Encyclopedia Britannica Inc-тэй хамтран Britannica Concise нэвтэрхий толийг 2010 оны нэгдүгээр улиралд гаргахаар ид ажиллаж байна. Үүний зэрэгцээ Канадын Q & A компанитай хамтран Өврийн зурагт толь гаргалаа. Дэлхийн хүүхэд багачуудыг байлдан дагуулсан Харри Поттер цувралын эрхийг албан ёсоор авч нэгдүгээр дэвтрийг нь хэвлэн гаргасан.
2009 оны намар Германы Франкфурт хотноо болсон Олон улсын номын үзэсгэлэн худалдаанаас Phaidon компанийн Story of Art, Дэн Брауны алдарт The Da Vinci Code, Angels & Demons, Lost Symbol хэмээх гурамсан роман, Эдвард Разинскийн Сталин мөн The Dalai Lama Man Monk номуудын эрхийг авлаа. Үүнээс гадна National Geographic-тай хамтран монгол хэл дээр төрөл бүрийн газрын зураг хийх, Германы Wissen Media компанитай хамтран Монголын түүхэн хроник хийх, Q & A-тэй өмнө тохирсон ёсоор 5 хэлний Өврийн зурагт толь гаргах зэрэг маш олон ажил тохиролцоод байна.             
НЭПКО нь дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлүүдийг Монголын зах зээлд гаргах ажлыг албан ёсоор эхлүүллээ. Тухайлбал, Encyclopedia Britannica Inc, Phaidon, Q & A, Thompson, Taschen компаниудын бүтээгдэхүүнүүдийг өөрийн нэрийн дэлгүүрээр борлуулж байна. Ингэснээр бид Монголын хэрэглэгчдэд гадаадын брэндүүдийг таниулж, шинэ соргог мэдээллээр хангах төдийгүй тэдний эрэлт хэрэгцээг судлах боломж олж авах юм.
Тус компани Монголын нийгэм, улс төрд нөлөө бүхий нийтлэлч, Монголын түүхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн автор Баабар, монгол уншигчдын дуртай зохиолч, нэрт сэтгүүлч Б.Цэнддоо нарын хэд хэдэн бүтээлийн зохиогчийн эрхийг албан ёсоор эзэмшдэг. Б.Цэнддоогийн 2007 онд гаргасан Соёлын довтолгоо: Анхны хэт гүрнээс сүүлчийн нүүдэлчин бүтээлийг эрхлэн хэвлүүлсэн нь Монголын зах зээл дээр хамгийн богино хугацаанд борлогдсон бүтээл болсон. Худалдаанд гарснаасаа хойш 7 хоногт бүгд борлогдсон бүтээл үүнээс өмнө гарч байгаагүй юм.
Бид авторуудаас гадна англи, орос, төвд хэлний орчуулагчидтай хамтран ажилладаг. Тэдний дотроос нэрт орчуулагч Ц.Гомбосүрэнгийн орос хэлнээс хөрвүүлсэн Ф.Достоевскийн Карамазовын хөвүүд, Гэм зэм, залуу орчуулагч П.Бадралын төвд, англи хэлээс буулгасан Ангистын гэгээ цуврал номууд эрэлт хэрэгцээ ихтэй бүтээлийн тоонд зүй ёсоор орно. Үүний зэрэгцээ Польшийн зохиолч Ф.Оссендовскигийн Монгол орон: Хүн, араатан, бурхад, Төвдийн буддизмын гэлүгбагийн ёсыг үндэслэгч Богд Зонховын Бодь мөрийн зэрэг номууд уншигчдын таашаалыг хамгийн ихээр хүлээсэн юм.
НЭПКО компани дэлхийн хэмжээний сонгодог уран зохиолуудыг цуврал болгон хэвлэхээр төлөвлөж, Айзек Азимовын Хөмрөг, Хэнри Миллерийн Мэлхийн зам, алдарт Монгол судлаач Николас Поппегийн Дуртгал зэрэг бүтээлийг монгол хэлээр хэвлэн гаргаад байна.

Encyclopedia Britannica
Bestseller
1. Хөлбөмбөгийн дэлхийн аварга 1930-2010
2. Ухаарал, Бясалгал, Гэгээрэл
3. Агнистын гэгээ
4. Монголчууд нүүдэл суудал
5. Коллинзийн Англи-Монгол толь
 
© Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно | Дизайныг засаж сайжруулсан НЭПКО ХХК