ХХ зууны Монголын нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч, билгүүн номч Бямбын Ринченгийн шилмэл бүтээлийн түүвэр таван боть болон таны гарт очиж байна. Нэгдүгээр ботид Цогт тайж кино зохиол, Ану хатан, Мангаа доогийн эцсийн зүүд, Нууцыг задруулсан захиа тэргүүт өгүүллэгүүд, Их нүүдэл, Заан Залуудай романууд; хоёрдугаар ботид Үүрийн туяа роман; гуравдугаар ботид орчуулгын бүтээлүүд, хуулбар гэрэл зурагт буулгасан баримтууд; дөрөвдүгээр ботид Эртний чех домог тууж, Мөнгөн ноён зэрэг орчуулгын шилдэг бүтээл, өгүүллэгүүд, их зохиолчийн өөрийн бичсэн захидал сэлт; тавдугаар ботид Шведийн зохиолч Сэлма Лагэрлёфын Галуу дагасан гайхамшигт аян хүүхдийн зохиолын орчуулга, аян замын сонирхолтой тэмдэглэлүүд багтжээ.