Н.Грегори Мэнкьюгийн энэхүү бүтээлд манай орны амьдралд хамгийн их маргаантай байгаа нийгмийн халамж, тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өндөр насны тэтгэврийн систем, эдгээрт инфляцыг тооцсон индексжүүлэлтийг хэрэглэх асуудлыг эдийн засгийн макро түвшинд хэрхэн шийдвэрлэж байгааг АНУ-ын жишээн дээр харуулж өгсөн байна. Мөн зээлийн хүүгийн хэмжээг бууруулах болоод нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн үр дагавар, хөрөнгө оруулалтын ач холбогдол болоод практик хэрхэн зөрчилддөг болох, энэ асуудал дээр улстөрчид хэрхэн алддаг болоод татварын дарамтыг үйлдвэрлэгчид болон худалдан авагчид төр хэнээс нь авч байгаагаас үл хамааран адилхан хувааж үүрдэг зэрэг асуудлуудыг хамгийн энгийн аргаар ойлгомжтой тайлбарлан харуулжээ.