Энэ ном бол данхар төртэй тэмцэх зааварчилгаа юм. Данхар төрийг унагая гэвэл бид чөлөөт зах зээлийг хоёрын хооронд хамгаалснаас ер нь огт хамгаалахгүй хаячихсан нь дээр гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар ч зохицуулалтгүй, ямар ч хяналтгүй, тэр чигтээ чөлөөт, laissez-faire буюу дунд чөмгөөрөө жиргэсэн капитализм зүгээр ч нэг олон адгийн сонголтууд дундаас арай дөмөг нь биш харин ч хүн төрөлхтний түүхэн дэх эдийн засгийн хамгийн ёс зүйтэй тогтолцоо гэдгийг бид ухаарах ёстой ажээ. Энэ тогтолцоог ёс зүйтэй гэж нэрлэж байгаагийн учир нь эл тогтолцоо хүмүүст сайн иргэн байхыг, ядууст гарах гарц байгааг зааж өгдгөөс гадна хүмүүс оюун санаагаа ашиглаж, эрсдэл үүрэн азаа үзэж, мөнгө хийж, өөрсдийн хувийн жаргал, амжилтын хойноос тэмүүлэх замаар амьдралаа бүтээн босгох боломж өгдөг юм.
ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ
Зохиогчид: Ярон Брүүк, Дон Ваткинс
Хавтас: Зөөлөн, Цаасны хэмжээ: 160*240, Хуудасны тоо: 255
ISBN 978-99978-51-27-7
Монгол хэл