Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч Үй Хуа нь 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжоу хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очин таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн байна. 1983 оноос Ханжоу хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Тэрээр дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвисан. Бидний сонгон танд хүргэж буй Надад нэр байхгүй гэх ном нь зохиолчийн 1986 оноос өдийг хүртэл бичиж ирсэн өгүүллэгүүдийн түүвэр зохиол юм. Энэ номд амьдралын эрэл хайгуул, байгаль дэлхийн зохилдлогоо зохиолчийн энэрэнгүй сэтгэл, реалист сэтгэхүйг дүрслэн харуулжээ.
Надад нэр байхгүй
Зохиогчид: Үй Хуа, Орчуулагч: Мө.Батбаяр, Б.Навчаа, Редактор: Н.Нандинчимэг, Б.Сувдаа
Хавтасны загвар: Зөөлөн, Хэмжээ140х210, Хуудасны тоо: 252
ISBN 9789919511388
Монгол хэл