“Алхах төдийд л өвчин эдгэрэх үү? Тэгэх учиргүй шүү дээ. Хэт дөвийлгөж байна” гэсэн асуулт ирэх юм шиг санагдаж байна.
Нээрэн л “Өвчний 90 хувь эдгэрнэ гэх нотолгоо (үндэслэл)-гоо харуул л даа” гэвэл харуулж чадахгүй учраас “хэт дөвийлгөж байна” гэж хэлүүлэх нь арга ч үгүй биз. Гэлээ ч алхах гээчийг бүрмөсөн мартсан өнөө үед “алхвал өвчний 90 хувь эдгэрнэ” гэх чин итгэл үнэмшлээр алхахыг хүсье. Тиймээс л зориг гарган номдоо энэхүү нэрийг өгсөн билээ.
Миний бие Японы Хёого мужийн Амагасаки хотод эмнэлэг байгуулсан жирийн нэгэн эмч. Эмч учраас амбулаторид маань маш олон өвчтөн ханддаг.
Цусны даралт, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, чихрийн шижин болон өдөр тутмын амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчин, ходоод, гэдэсний хямрал, сэтгэл гутрал, нойргүйдэл, зөнөх, хорт хавдар, өвдөг, ууц нурууны өвчтэй хүмүүс. Энэ мэт олон төрлийн өвчин туссан өвчтөнүүдэд хийх эмчилгээ өөр өөр байдаг ч бүх өвчинд нийтлэг зөвлөгөө өгөх тохиолдол ч бий. Тэр бол алхах билээ.
Алхалт
Зохиогчид: Нагао Казүхиро, Орчуулагч: Ц.Онон, Редактор: Нандинчимэг
Хавтасны загвар: Зөөлөн, Хэмжээ: 140х210, Хуудасны тоо: 129
ISBN 9789919511555
Монгол хэл