Бизнесээ хэрхэн эхлүүлэхийг дурайтал үзүүлсэн зурагт гарын авлага. Хувийн бизнестэй болохоор зориг шулуудсан хэн боловч юун түрүүнд энэ номыг заавал уншаарай.
Бизнесээ хэрхэн эхлүүлж амжилтад хүргэх вэ мэргэжлийн үг хэллэг ашиглалгүй энгүүн хэлээр бичигдсэн. Энэ ном таны санааг бизнес төлөвлөгөө болгохоос аваад брэнд бүтээж ашиг олох хүртэлх алхам бүрийг нэгд нэгэнгүй машид тодорхой зааж өгнө. Хөрөнгө оруулагчаа эрсдэлээс хамгаалах, санхүүгээ хөтлөх зэрэг адармаатай сэдвийг зохиогчдын туршлага, амьдралын бодит жишээгээр тайлбарлажээ. Та эндээс өнөөгийн стартапын үндсэн зарчмыг ойлгож, хувийн бизнесээ эхлүүлэх мэдлэг олж, урам зориг орно.
Бизнесээ хэрхэн эхлүүлж амжилтад хүргэх вэ бол байдаг л нэг баяжих ухааны хямдхан ном огтоос биш. Харин бизнесийн салбарт хөл тавихаар зориг шулуудсан хүн бүхнийг боловсруулах бүрэн төгс сурах бичиг юм.
Бизнесээ хэрхэн эхлүүлж амжилтанд хүргэх вэ?
Зохиогчид: Черил Рикман, Филла Андэрсон, Орчуулагч: Т.Ариунсанаа, Редактор: Б.Болдбаатар
Хавтасны загвар: Хатуу, Хэмжээ: 200х240, Хуудасны тоо: 223
ISBN 9789919511258
Монгол хэл