Орчин цагийн монгол хэлээр анх удаа хэвлэгдсэн энэ ном бол Богд Зонховын 18 боть зохиолоос хамгийн алдартай бүтээл нь юм. Энэ номд Буддагийн бүх сургаал номлол болон гэгээрэлд хүрэх оюунлаг уламжлал, дагаж мөрдөх заавар журмыг хамтад нь багтаасан. Бодь мөрийн зэрэг номоос Буддын шашны энгийн ойлголтуудаас эхлээд хоосон чанарын тухай гүн ухаантай танилцана. Гэгээрлийн хөтөч болсон энэ ном Эхлэн гэгээрэгч, Улам гэгээрэгч, Төгс гэгээрэгч гэсэн үндсэн гурван бүлэгтэй.