Збигнев Бжезинский дал шүргэх насандаа бичсэн бүтээлийнх нь нэр оносон гэж. Амар уншигдахгүй, гэхдээ танин мэдэхүйн ач холбогдол нь өгүүлшгүй. Мэдлэг өгөөд зогсохгүй, системийг зурагласан нь хамгаас чухал. Баахан фактын цуглуулгаас систем хавьгүй илүү, тэр нь энэ номд хангалттай бий. Уншигчид таалагдсан, эс таалагдсанаас үл хамаараад сонгодог бүтээл сонгодог л байдаг. Мэдлэгийн хүрээ тэлэхийн дээр олон зүйлийн учир начир тайлагдана. Улстөр сонирхдог, судалдаг хэн боловч заавал унших ном мөнөөсөө мөн. Гэхдээ...
Збигнев Бжезинский бол геополитикийн бивангард. Гэвч бүх уншигч шүтдэг, мөргөдөг гэсэн үг хараахан биш. Зарим нь Шатрын аварга хөлөг-ийг өнгөрсөн зууны эцсээр дэлгэсэн Америкийн XXI зууны геополитикийн төлөвлөгөө ч гэдэг. Ялангуяа анх хэвлэгдсэнээс нь 25 жилийн хойно уншихад үнэхээр тэгж санагдана. Бжезинский нэгэн цагт дэлхийн хүчний төв болж явсан Евроазийг шатрын хөлөг, улс орнуудыг нь шатрын фигур мэт дүрсэлсэн. Их мастер нь Америк. Улс орон бүр өөрийн нүүдэлтэй ч хаашаа нүүхийг нь их мастер шийдээд байх шиг...
Уншаад дуусахад танд ямар ч сэтгэгдэл төрж мэднэ. Монголчууд бод алдах гэмгүй, бодлого алдах хэцүү гэж ярьдгийг сануулах юун.
Шатрын аварга хөлөг
Зохиогчид: Збигнев Бжезинский, Орчуулагч: Ц.Гомбосүрэн, К.Дэмбэрэл, Редактор: Ц.Гомбосүрэн
Хавтасны загвар: Зөөлөн, Хэмжээ: 155х235, Хуудасны тоо:243
ISBN 9789919511678
Монгол хэл