Хятад орон таван мянган жилийн түүхийн түмэн нугачааг туулахдаа өв их соёлоо алдалгүй үеэс үед уламжлан дамжуулсаар өвөрмөц иргэншлийг бий болгосон юм. Түүхийн их мөрөн рүү өнгийж, үндэстний бадрангуй хөгжлийн замыг харах нь ирээдүйдээ итгэх бат үзлийг суулгаж өгдөг. Тэгвэл өнөөгийн хүмүүс хятад үндэстний түүхийг хэрхэн ойлгож, танин мэдэх вэ.
Түүхийн ухааныг судалгааны хүрээнээс гарган нийтэд таниулах нэг түгээмэл арга бол гоёмсог зургуудыг оновчтой үгсээр тайлбарлан баяжуулах юм. Газрын зургийн дэвсгэр дээр түүхийг энгийн, товч, ойлгомжтой хүүрнэсэн эл ном уншигчдад өнгөрснөө таньж, өнөөдрөө ойлгон, ирээдүйг ухамсарлах боломж олгоно.
Түүх бол болсон явдал, өнгөрсний төлөөлөл, үйл явдлын өрнөл, уран хөшигт тайз билээ.
Хятадын түүхийн атлас
Зохиогчид: Сүнь Шүсүн, Ерөнхий редактор: Д.Хүрэлхүү, Орчуулагч: А.Ану
Хавтасны загвар: Хатуу, Хэмжээ: 240х305, Хуудасны тоо: 95
ISBN 9789919511715
Монгол хэл