Цай бол хамгийн эртний, маш өргөн хэрэглэгддэг ундаа билээ. “Шэнь Нун ардын өвчнийг эдгээхийн тулд зуу зуун өвсийг амталж, өдөрт 72 удаа хордож байлаа. Цайны навчийг олж ууснаар биеийн хор тайлагдав” хэмээн эртний хятад сударт тэмдэглэсэн буй. Бидний өвөг дээдэс цайны өвчин иларшуулах, тамир тэнхээ сэлбэх, хорыг гадагшлуулах чанарыг эрт дээр таньж мэджээ. Хятадын хаант улс бүрийн анагаахын сударт цайны ид шидийг тэмдэглэн үлдээжээ.
Цайны навч хүний эрүүл мэндэд тустайг таньж мэдэн өргөнөөр хэрэглэж, улс үндэстэн бүхэн өөрийн соёлын нэгээхэн хэсэг болгон хөгжүүлсэн байна. Хүмүүсийн цайтай хоёр үе шатаар танилцсан юм. Нэгт, туршлагын танин мэдэхүйн үе. Хятадууд хэдэн мянган жилийн тэртээгээс цайг хэрэглэсэн боловч туршлагад тулгуурласан. Хоёрт, шинжлэх ухааны танин мэдэхүйн үе. XX зууны наяад онд орчин үеийн шинжлэх ухааны ачаар цайны навчийг судалж, түүнд агуулагдах үл исэлдүүлэх чадварыг нээснээр цайны оргил үе иржээ. Цайны навч нь полифенол болон үл исэлдүүлэгч тефлавин, терубиц зэрэг хүчтэй антиоксидант бодис агуулдгийг олон тооны шинжлэх ухааны судалгаагаар баталгаажуулсан юм. Эдгээр бодис хөгшрөлт, хавдрын эсрэг үйчлэхийн дээр, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм. Ямар цайг хэрхэн, яаж бэлтгэдэг, хэдий тунгаар, хэзээ хэрэглэх вэ гэдэг ч чухал ажээ.
Хятадын цайны нууц
Зохиогчид: Луо Жунь, Орчуулагч: А.Ану, Редактор: Н.Нандинчимэг, В.Уянга
Хавтасны загвар: Зөөлөн, Хэмжээ: 160х235, Хуудасны тоо: 251
ISBN 9789919511722
Монгол хэл