Энэ удаагийн хэвлэлт 200 гаруй түүхийн эх сурвалжийн баяжиж 12 дэвтрээр хэвлэгдээд байна. 12 дэвтрээ үндсэн дөрвөн бүлэгт хуваасан.
Тухайлбал “Талын морьтон баатрууд” бүлэг нь “Талын нүүдэлчид”, “Монголын дэлхий”, “Манж, Төвөд, Зүүнгар” хэмээх гурван дэвтрээс бүтсэн.
Удаах “Хутагтууд ба хувьсгалчид” бүлэг: “Монголчууд аа, мориндоо”, “Гурван талын зөрчилдөөн”, “Ардын нэрийн өмнөөс” гэдэг гурван дэвтэртэй.
Дараагийн хоёр бүлэг нь “Тоглоомын бүгд найрамдах улс”, “Иргэншил, түүний өртөг” нэртэй.Тус бүртээ гурван дэвтэртэй.
Энэ хэвлэлтийн бусдаасаа ялгарах давуу тал гэвэл 12 дэвтрээс аль хүссэнийгээ сонгоод унших боломжтой. Жижиг форматтай учир зуслан, аян замд цүнхлээд явахад тохиромжтой болжээ. Формат нь өөрчлөгдсөн ч түүхэн хөрөг, газрын зураг, график нь нэмэгдэж баяжсан.