Хорт хавдартай тэмцсэн түүх бол санамсаргүй нээлт, алтан боломж, хүний тэсвэр тэвчээрийн тухай шастир юм. Эрт цагийн хүмүүсийн хэрэглэж байсан мэс ажилбарын шинэлэг боловч болхи аргуудаас эхлэн Мари Кюригийн цацрагийн эмгэнэлт судалгаа хүртэл, Сиднэй Фарбэрын химийн эмчилгээний осолтой нээлтээс авхуулаад уг номын зохиогч өвчтөнүүдээ хэрхэн эмчилсэн тухай өгүүлсэн энэ ном хэдэн мянганы түүхтэй аюулт өвчний талаарх сонирхолтой хүүрнэл билээ.
Хорт хавдар өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа нөхцөлд эл өвчнийг нарийн судалж, эмчлэх нь бидний хувьд нэн чухал зорилт болж байна. Ген хэмээх алдарт номын зохиогч Мүхэржи Сиддартагийн эл шинэлэг бүтээлд шинжлэх ухааны хамгийн том оньсгуудын нэгийг тайлахад хүн төрөлхтөн хэрхэн ойртсоныг харуулахын сацуу ойрын ирээдүйд гарах дэвшлүүдийн талаар тод томруун өгүүлжээ.