. . . Нил Янгийн дуутай СD худалдаж авчхаад галын өрөөндөө оройн хоол зэхэхээр хутга, заазуур болов. Ганцаараа дуу сонсонгоо луувантай кинпира хийж байтал эргэн тойрны агаар чийглэг мэт болж сэтгэл хөдлөв. Нил Янгийг кинпира хийхдээ сонсох нь сэтгэлд үнэхээр таатай байлаа. “Нил минь хичээдэг юм шүү. Би ч гэсэн ингээд кинпира хийгээд хичээж байгаа юм чинь” гэх гүн бодолд автав. Болдогсон бол өөрийн гараар хийсэн кинпирагаа аваачаад өгөх юмсан гэж хүртэл бодогдоно.
Хэрэв бяслагтай омлет хийнгээ сонссон бол ингэж их бодолд автахгүй л