Ричард Брансон “Хүнд юунд ч хүрч чадна. Боломжгүй гэсэн зүйлсэд ч алсын хараатай, өөртөө итгэлтэй хүмүүс хүрч чаддаг” гэж хэлжээ. Энэ ном гайхалтай амжилтад хүрсэн бизнес эрхлэгч, менежер, тамирчин, урлагийн одууд гэх мэт олон салбарын 50 гаруй хүний амьдралын нууцаас, тэд юугаараа өөр, тэдний амжилтаас юу суралцаж болох талаар өгүүлнэ.
Ер бусын амжилтад хүрч, хөрөнгө хуримтлуулж чадсан энэ хүмүүсийн гол онцлог нь тэд эргэн тойрныхноосоо өөр байж чадсан юм. Тэд уламжлалт арга барил, хуучин сэтгэлгээнээсээ зөрсний дээр бусдыг бодвол хамаагүй өндөр зорилго тавьжээ. Эдгээр хүмүүсийн түүхээр дамжуулан Райнэр Цитэлманн ихэд хүрэхийг хүссэн хүмүүст зориулан хүчирхэг зааварчилгаа боловсруулсан байна.