Юуны өмнө, таны талаар хэдэн үг
Сайн уу. Та энэ номыг олж аваад, энэ хуудсыг уншиж байгаа нь надад таатай байна. Юу гэхээр, би таны талаар юу ч мэдэхгүй. Таныг одоо энэ хуудсыг уншаад (сууж?, хэвтэж?) зогсож байгаа мөч хүртэл юу болсныг мэдэх юм алга. Би зах зээлийн судалгаа огт хийгээгүй. Ийм ном унших хүсэлтэй байгаа үгүйг нь хүмүүсээс асуугаагүй. Энэ номыг бичиж байхад ч надад бодсон “зорилтот зах зээл” байгаагүй.
Хэвлэлийн газрынхан ном хэвлэхдээ зохиогчоос нь “Зорьж байгаа хэрэглэгч тань ямар хүмүүс вэ?” гэж асуудаг. Би яг юу гэснээ санахгүй юм, гэхдээ энэ номын худалдан авагчдад худалдан авах хүсэл төрүүлэхээр худал хэлснээ мэдэж байна. Таныг зах зээлийн судалгаа хийж байх үед номын гарчиг бухимдлыг тань төрүүлсэн байж магадгүй, та өөрийн брэнддээ өвөрмөц зүйл бүтээхээр хайж буй жижиг бизнес эрхлэгч байж магадгүй, та маркетингийн ажилтан эсвэл номын гарчигтай санал нийлж буй нэгэн компанийн захирал байж магадгүй, аль эсвэл та намайг дэмждэг гэргий Анна маань ч байж магадгүй. Эсвэл огт өөр хүн ч байж мэднэ.
Би энэ номыг бичихдээ үйлчлүүлэгчийн үгийг (таны үгийг) сонсоогүй. Гэхдээ та энэ номыг уншиж байгаа нь миний зөв болохыг багахан ч болов гэрчилж байна.
Ямартай ч үүгээр өөртөө хэт итгэлтэй, тойрсон маргаанаа эцэслэе. Та хэн ч байлаа гэсэн Үйлчлүүлэгчийн үгийг сонсохоо боль: Оронд нь брэндээ сонс номыг таалан уншина гэж найдъя.
Адам Ферриер