Өвөл, хавар
Зохиолч Б.Цэнддоо “Би энэ номыг бичив үү, эсвэл энэ ном надаар өөрийгөө бичүүлэв үү” хэмээн өмнөх үгтээ бичжээ. Тэрээр энэ бүтээлийнхээ нэрэнд “Голын эргийн өвөлжөөний хавар” гэдэг тодотгол зүүсэн байна. Тэгэхээр Өвөл, хавар бол Голын тэртээх гацааны хавар-ын үргэлжлэл гэж ойлгогдоно. Дундаас дээш насны монгол уншигчид хааяахан дурсан санах дуртай социализмын жилүүдийг элэглэл хошигнолоор өгүүлсэн эл бүтээл ямар нэг үйл явдлыг эхнээс нь төгсгөл хүртэл хүүрнэхгүй, харин хэзээ ч санаанаас гардаггүй хачин сонин үзэгдлийг цохон тоочсон бичлэгтэй.