Зуу зуун оюутан, зөвлөгч, хөрөнгө оруулагч, удирдагчид болон эрдэмтэд инновацын асуудлыг судлах ба бүтээлч сүйтгэлийн онолыг туршихын тулд миний судалгаанд нэгдээд байна. Энэ ном олон талаар бидний цугладаг ойлголтын нийтлэг платформ болсон агаад ном анх хэвлэгдсэн мөчөөс хойш тэдний надад зааж сургасан бүх зүйлийн төлөө баяр талархлаа хэрхэн илэрхийлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Гэрэл гэгээрэл ба үнэний төлөө ийнхүү амь биеэ үл хайрлан зүтгэдэг, ийм найрсаг, ухаалаг хүмүүстэй хамтрахаас илүү үр ашигтай мэргэжлийн ажил байдгийг би л хувьдаа төсөөлж чадахгүй.
Энэхүү дундын платформд суурилан тоогүй олон өгүүлэл болон ном бичигдсэн. Харвардын Бизнесийн сургуулийн вэбсайтад зарим нь миний нэр дээр жагсаагдсан тэдгээр бүтээлийн гүнд орж судлах ажилд та бүхнийг урьж байна. Үүний сацуу 20 жилийн өмнө нийтлэгдсэн
Бүтээн, сүйтгэх инновац номыг ажиглавал миний ганцаар бичсэн сүүлийн ном гэдгийг ажиглах байх гэж найдна. Дараах бүх ажлуудад олон арван гайхалтай хамтрагчдын хувь нэмэр оролцсон бөгөөд бидний бүтээж буй ойлголтын биежилтэд хэчнээн олон хүний санаа сэтгэл шингэснийг хүндэтгэн онцолмоор байна.
Шинжлэх ухааны аугаа түүхч Томас Күүн аливаа онолыг төгөлдөржүүлэх түлхүүр нь уг онолоор тайлбарлах боломжгүй үйл явдал буюу үзэгдлүүдийг илрүүлэх явдал гэж сургасан билээ. Үл нийцэл – онолоос гажих тохиолдлуудыг тайлбарлахыг эрмэлзсэнээр судлаачид онолыг сайжруулж чадна. Ийм учраас та бас судлаачийн хувьд надтай нэгдэх нь надад ашигтай юм. Та энэ номыг уншсаныхаа дараа бүтээлч сүйтгэлийн онолыг дуран авай болгон ашиглаж, өөрийн өнгөрсөн ба өнөөгийн туршлагаас уг онолоор тайлбарлах
боломжгүй зүйлсийг эрж хайгаарай. Тэгээд уг гажилтын талаар нааш мэдээлбэл бид түүнийг арилгахын тулд онолоо сайжруулахын төлөө ажиллах болно.
Клэйтон М.Кристэнсэн
Ким Б.Кларк, Харвардын Бизнесийн сургуулийн
Бизнесийн удирдлагын профессор