Эртний монгол овогтны түүх ном бол Хятадын эрдэмтэн Линь Ганийн бүтээл бөгөөд Өвөр Монголын орчуулагчид монгол хэлээр орчуулж, уйгуржин бичгээр хэвлүүлснийг бид шинэ монгол бичгээр халх аялгуунаа буулган уншигчдадаа өргөн барьж байна. Хятад улс Дунхуг умардын эртний цөөн тоот үндэстэн хэмээн үздэг. Дунху МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж байжээ. Энэ нь Дунхугийн түүхийг сурвалж бичиг, археологийн материал зэрэгт үндэслэн зан заншил, хэв суртахууныг нарийн судалсан ном болжээ. Түүнээс гадна Дунху, Ухуань, Сяньбигаас гадна Роу Рань, Хумихи, Шивэйг судалж Шивэй бол одоогийн монгол үндэстний өвөг дээдэс хэмээн нотолсон байна.
Энэхүү бүтээл нь түүх судлаачид болон уншигчдын сонирхлыг татаад зогсохгүй мэдлэг оюунд нь тус нэмэр болно гэдэгт итгэж байна.