Хэвлэлтээс ирлээ
БУРИАД МОНГОЛ АРД ТҮМНИЙ ЗАРИМ ТҮҮХ
Буриад монголын түүх судлаач Феодор Кудрявцев Буриад монголын ард түмний түүх (История бурят-монгольского народа) гэсэн бүтээл туурвиснаа 1940 онд Ленинградад хэвлүүлсэн байна. Үүнийг дахиж хаана ч хэзээ ч хэвлэсэнгүй. Аз болоход 80 жилийн дараа Буриадын Үндэсний номын санд яагаад ч юм ганц хувь хадгалагдан үлджээ.
Энэ ном хэвлэгдэж байх үеийн Буриад монгол нь өнөөгийн Буриадаас тэс өөр байлаа. Буриад монголчууд өөрийн хэлтэй, уйгаржин монгол бичгээрээ уншиж бичдэг, монгол сургуульд хүүхдүүд нь явдаг, хөдөө тийшээ орос хэл мэддэггүй, өв соёл, зан заншлаа хадгалсан монгол үндэстэн байжээ.