Ялалтад тэмүүлэх хүний унтаршгүй хүслийн талаарх хийсэн энэ судалгаагаараа Кэт Бишоп өөрийн хувийн туршлага дээр үндэслэн ялалт байгуулах нь спорт, бизнес, боловсрол, улс төрд хэрхэн хамгийн гол үзэл санаа болж ирснийг өгүүлжээ. Тэрээр XXI зуунд гарч ирсэн сорилт, боломжуудыг шүүн тунгааж, өргөн цар хүрээтэй, шинэлэг арга барил-Алсуур ялалтыг санал болгож байна.
Кэт бол сэлүүрт завины спортын Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт тамирчин юм. Дипломатчийн замналдаа тэрээр дэлхийн халуун цэгүүдийг тогтворжуулах бодлого боловсруулах асуудлаар мэргэшжээ. Басхүү бизнесийн салбарт сургагч багшаар ажиллаж, баг болон манлайллыг хөгжүүлэх тал дээр зөвлөгөө өгөхийн сацуу Кэмбрижийн их сургуулийн Бизнесийн сургуульд удирдах ажилтны боловсролын хичээл заадаг.
Кэт Бишоп дээрх баялаг туршлагууддаа тулгуурлан ялалт гэгч зүйл бидний хувьд ямар утга учиртай болохыг судлан үзэж, хуучны ойлголт, таамаглалуудыг сорьсноор үл барам хувийн хийгээд мэргэжлийн амжилтыг урт хугацаанд хэрхэн өөрөөр дахин тодорхойлж болох талаарх шинэ соргог үзэл баримтлал гаргаж иржээ.