Уншигч таны өмнө одоогоос 492 жилийн өмнө бичигдсэн бүтээл нээгдэж байна.
Хаантан бүтээл нь хэвлэгдэн гарсан мөчөөс өдийг хүртэл сайн, муу хэл амыг тасрахгүй дагуулсаар байгаа ном. Энэ номыг уншсан хүн бүр өөрийнхөөрөө утгачилдаг. Зарим нь “улстөрчдийг ад зэтгэр мэт байхад уриалсан” гэж ундууцна, гэтэл нэг хэсэг нь “дарангуйлагчийн аюулыг хүмүүст далдуур сэрэмжлүүлэх” далд зорилготой хэмээн өмөөрнө, тэр бүү хэл “улс төрийг ёс суртахууны асуудлаас тусгаарлан шинжлэх ухаанчаар судалж харуулсан бүтээл” гэж өөгшүүлэх ч эрдэмтэд цөөнгүй бий. Тийм болохоор уншигч та ч бас өөрийнхөөрөө утгачлан уншиж таарах биз.