Волтэр Айзэксон судалгаа сайтай, бүрэн хэмжээний энэхүү намтар бүтээлдээ Америкийг үндэслэгч эгэл агаад аугаа нэгэн эрхэм Америк үндэстний онцлог төрх цогцлоход хэрхэн нөлөөлснийг тод томруун дүрсэлжээ.
Бостоноос Филадэлфи, тэндээс Лондон, Парис, буцаад Америкт ирсэн урт амьдрал, тэнүүлч дагалдангаас Америкийн тэргүүний зохиолч, зохион бүтээгч, хэвлэлийн “магнат”, эрдэмтэн, дипломатч, бизнесийн стратегич, басхүү гарамгай улстөрч болсон энэ хүний 84 жилийн амьдрал тэмцлийн баялаг замналыг тус номд өгүүлнэ. Түүний Ядуу Ричардын Цаглаварын цаана ямар шоглол байсан, Тусгаар тогтнолын тунхгийг хэрхэн нарийн бодож болгоосон, шинэ тулгар улсын Францтай байгуулсан гэрээ, түүнчлэн бараг төгс Үндсэн хууль бүтээхийн тулд ямар буултууд хийснийг нь зохиогч ултай судалжээ.