“Волтэр Айзэксон мөхөс нэгэн хүний амьдралыг үнэн бодитоор нь харуулжээ. Тэнгэрээс хайрласан мэт ер бусын авьяаслаг уран бүтээлч, байгаль судлаач байсан хэдий ч Леонардо үлгэр домгийн тэнгэр бурхан биш энгийн нэгэн хүн байсан юм (бутач, ногоон хоолтон, санхүүгийн дэмжлэг хайсан). Тэрээр Леонардогийн олон сул талыг тод томруунаар харуулжээ. Олон ажил эхлүүлдэг ч цөөхнийг нь л дуусгасан, асар сониуч нэгэн. Гайхалтай уран зургийн чадвараа зүгээр л асар сайн ажиглах байдлаар хурцалсан нэгэн байв.”