Аугаа Барилгууд ном нь дэлхийн уран барилгын сор бүтээлүүдийг танилцуулж, тэдгээрийн хэлбэр, дотоод орон зай, архитектурын нарийвчлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлан танд үзүүлнэ. Тухайлбал, Гиза пирамид, Шартерын сүм, Сиднейн Оперын театр, болон Билбаогийн Гуггенхайм музей зэрэг олон төрлийн архитектурын гайхамшгуудыг онцлон үзүүлэх болно.
Барилгын хэлбэр нь тухайн бүтээл ямар сэтгэгдэл төрүүлэх, эрх мэдэл, соёлын хэв маягийг хэрхэн илэрхийлэхэд нөлөөлдөг. Шашны барилгууд, хийдүүд болон бусад архитектурын бүтээлүүдийн хэлбэр, орон зайг зохион байгуулах нь тухайн үедээ ямар итгэл үнэмшилтэй байсныг харуулдаг. Түүнчлэн, архитектурын нарийвчлал, чимэглэлүүд нь барилгачин, урчуудын нөр хөдөлмөрийн үр дүнг илтгэж, аугаа барилгуудын урлагийн үнэ цэнийг илэрхийлдэг. Төвлөрсөн бүтэцтэй барилгууд, арк, багана, хээтэй шил, таазны чимэглэл зэрэг нь архитектурын нарийвчилсан элементийн жишээ болж өгдөг.
"Аугаа барилгууд" номыг унших нь яг л удирдагчтай хувийн аялалд гарахтай адил, танд яг ямар зүйлд анхаарал хандуулах ёстойг зааж өгөн гайхалтай мэдрэмж мэдээллийг танд өгнө.
Аугаа барилгууд
Зохиогчид: Орчуулсан Нэпко
Хавтас: Хатуу, Цаасны хэмжээ: 250x300, Хуудасны тоо: 256
ISBN 978-99973-66-52-8
Англи, Монгол хэл