Бичиж буй намтартаа дурлан дурлан хөвөрдөгч Волтэр Айзэксон Элон Маскийг хоёр жил “сүүдэр шиг дагаж” явсныхаа хойно эл номоо бичжээ. Угтаа ганцхан түүнд л ойр явсан юм биш л дээ. Түүнтэй холбоотой бүгдийн “мөрийг хөөсөн” гэсэн үг. Үр дүн нь энэхүү “Бусад хүүхэд тоож хамт тоглодоггүй учраас номын сангийн буланд нуугдан сууж комикс уншин дэлхийг аврах мөрөөдөлдөө умбадаг байсан” “супер баатрын комплекстой” гэгдэх /Айзэксон тэгж тодорхойлсон аж/ Элон Маскийн намтар бүтээл юм.