Хүний бие эрхтний дотоод руу биднийг дагуулан орж, яаж ажилладаг, эрхтнүүд хоорондоо хэрхэн холбогдож мөн мөхдөг талаар БИЛЛ БРАЙСОН тайлбарласнаар эгнэшгүй мундаг зохиогч гэдгээ дахин нотоллоо. Ер бусын баримтууд (Энэ номыг уншиж байх зуур гэхэд л таны бие хэдэн сая улаан цогцост эс үйлдвэрлэж байна), Брайсон л ингэж хэлэх болов уу гэмээр шоглол егөөдөл энд элбэг. Бие эрхтэн ном нь та өөрөө нэг хэсэг нь болсон амьдрал хэмээх гайхамшигт ертөнцийг улам гүнзгий ойлгож мэдрэхэд тусална. “Бид энэхүү замбараагүй мэт ертөнцөд төөрч яваа мөртөө зайлшгүй мөрдөн дагах ёстой хэмээн хүлээн зөвшөөрдөг” гэж Брайсон нэгэнтээ бичжээ. Бие эрхтэн ном дахь уншууртай баримт мэдээлэл нь тус замбараагүй байдлыг ялгаж, салган учрыг ойлгоход тусална.