Бидний ухаж төнхөхөөс ихэнхдээ халширдаг, энгийн юм шиг ч энгүй сонирхолтой сэдвүүдийг уудалж, оюун бодлыг маань эгшин хором ч болов “сонин содон” ертөнцөд зорчуулдаг, олон бэстсэллэр номын зохиогч Билл Брайсоны ээлжит нэгэн бүтээл бол “Гэр ахуйн түүх” /Ахуй амьдралын хураангуй шастир/.
Энэ бол ор дэр, сав суулга, гутал хувцасны түүх төдийхөн бус зуун зууны турш хүмүүс өдөр тутамдаа хэрхэн аж төрж, хэрхэн идэж, унтаж, тав тухтай байх гэж оролдож ирснийг, гэр орон гэдэг үнэндээ арвин баялаг түүх, сонирхол татам зүйлсээр дүүрэн агаад өнцөг булан бүрдээ дэлгэх нууцтай байдгийг өгүүлэх, цаашилбал “Христ мөргөлтнүүд өөрсдөө ариун цэврийн тал дээр их өөр ойлголттой ба бараг л бохир байдлыг тэнгэрлэг оршихуйтай адилтгадаг сонин заншилтай байв...” “Гэвч Ромчуудын амьдрал назгайрахын хамт хамаа намаагүй болсон бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа усанд орох юу ч биш болж...” “Эртний герегчүүд зүрх сэтгэлээсээ угаал үйлдэгчид байв. Тэд шалдлах дуртай бөгөөд гимназиум гэдэг нь шалдалдаг газар гэсэн утгатай үг аж...” хэмээн хөврөх зугаатай, “зузаан” ном юм.