Роалд Дал хүүхдийн ертөнцөд амьдрал ямар байдгийг оюун санаандаа шингээн хадгалж явсаар Матилдагаа 1988 онд бичжээ. Тэрээр хүүхдийн нүдээр амьдралыг харъя гэвэл дөрвөн хөллөж байгаад дээрээс чинь ширвэн чиний юу хийхийг заадаг томчуудыг ажиглах хэрэгтэй хэмээж байжээ. Тэрбээр зальхай хүнийг ялан дийлж буй бяцхан Матилдагийн түүхээр хүүхэд бүхэн түүн шиг сод гэдгийг тэдний ертөнц рүү нэвтрэх аялал, судлалынхаа үр дүнд ойлгожээ. Матилдагийн уран сэтгэмж, сэргэлэн цовоо зан чанар, зөв шударгын хүсэл тэмүүллээр дүүрэн эрч хүч, хүсэл тэмүүллийг та энэхүү номоос мэдрэх болно.