Монгол улсын төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготовын уран бүтээл, нийтлэлийн түүвэр. Хувийн өмч нийтэд шилжив, Цайлган инээд цалгисан хөнгөмсөг насны яриа (1970-1984), Хэрсүүжих тусам хошигнол яргадаг (1976-2000), Шооч араншин нас дагаж уярдаг (1978-2005), Ёж егөө нулимсанд унтардаг (1992-2014), Хонгилын мухарт ёлтойх гэгээ (1992-2010), Үл алдрах итгэл (2010-2023), Түүх бол сургамж-багш бөгөөд залуурч-луужин (2010-2024), Шог зохиолч хулгай хийхээр гарлаа (2015-2024) гэсэн 7 хэсэгт нийтлэлээ хуваан энэхүү номдоо багтаажээ.