Хор хөнөөлөөр арвин XX зуун төгсгөл рүүгээ ергөх үес – коммунизм нуран унасан нь дэлхийн улс төрийн шилжилт рүү хөтөлсөн – Фрэнсис Фукуяама олон зууны өмнөөс аугаа гүн ухаантнуудын ухаан зарж байсан асуултыг бидэнд тавьсан билээ: Хүн төрөлхтний түүхэнд чиглэл байдаг уу? Хэрэв түүх чиглэлтэй юм бол ямар төгсгөл рүү явж байна вэ? “Түүхийн төгсгөл”-тэй жишихэд бид одоо хаана байна?
Энэхүү тунчиг сонирхолтой, гүн гүнзгий судалгаа 1989 оны зун National Interest сэтгүүлд нийтлэгдэж, дэлхийд нэрд гарсан “Түүхийн төгсгөл” эсээнээс хавьгүй дээгүүр асуудлыг хөндсөнөөр Фукуяама хүмүүний түүхэнд нөлөөлдөг хоёр том хүчин байдаг тухай нотолгоогоо танилцуулжээ. Тэрээр нэгийг нь “орчин цагийн шинжлэх ухааны логик”, нөгөөг нь “танигдахын төлөөх тэмцэл” хэмээн нэрлэсэн аж. Эхнийх нь, хүмүүс үргэлжид тэлж байдаг хүсэл зоригийн уурхайгаа дүүргэхийн тулд эдийн засгийн ухаалаг үйл явцыг ашиглахаас үүдэлтэй. Хоёр дахь буюу “танигдахын төлөөх тэмцэл” нь Фукуяамагийн бодлоор (бас Гегелийнхээр) “түүхийн хөдөлгүүр”-ээс өөр юу ч биш.