Билл Брайсон шинжлэх ухааны талын мэргэжлийн хүн боловч уншаад ойлгохоор хялбарчилсан ном бичихээр сэтгэл шулуудан хэсэг хугацаанд судалгааны ажил хийхээр шийдсэн нь “гэрийн номын сан”-д заавал байх номоор нэрлэгдсэн энэ ном. Үүнд зориулсан хугацаа нь амьдралынх нь гурван жил. Тэрээр энэ хооронд олон ном сэтгүүл уншиж, зохиогчийн ер бусын гэмээр мангар асуултад хариулах гойд тэвчээртэй ухаалаг эрдэмтэдтэй уулзсан. Тэгээд шинжлэх ухааны гайхамшиг болон дэвшлийг хэт нарийн мэргэжлийн болгохгүйгээр, үүний зэрэгцээ уянгын хийсвэрлэлд автахгүйгээр, тэгсэн атлаа энгийн хүнд ойлгомжтой байхуйц мөртөө өнгөц бишээр бичихээр оролдож эхэлсний үр дүн нь энэ ном. Их олон зүйлийн талаар өгүүлэхээр зорьсон тул Бараг бүх юмны тухай цэдэг гэж нэрлэсэн