“Жинхэнэ жентелменүүд салсан хүүхэн саалгасан татварынхаа талаар гоншигнодоггүй гэх алтан үг бий” хэмээлцэх нь угтаа улайхдаа тулсан хуурмаг үг. Би дөнгөж саяхан л тааваараа зохиолоо шүү дээ. Уучлаарай. Гэвч, хэрэв ийм үг үнэхээр байдаг сан бол “эрүүл амьдрах арга ухааны тухайд яриад ч нэмэргүй байх” гэх боловсон хүний нөхцөл байдалд хувилж ч магад. Мэдээж шүү дээ, ямар л жинхэнэ эр эрүүл мэндийнхээ талаар олны өмнө дуржигнатал ярих вэ дээ, ёстой ч нэг үгүй юм байх аа. Надад ингэж л санагдаад байна. Мэдээж намайг жинхэнэ жентелмен биш гэдгийг хэнбугай ч сэхээрэхтэйгээ, энэ талаар нэг бүрчлэн анзаарах хэрэггүй, гэлээ ч яахин ийм номыг бичихтэйгээ суугаадаа багахан зовниж л байна. Гэхдээ учирлал ч шиг, бишүүрхэл ч шиг энэ ном гүйлтийн тухай мөн атлаа, эрүүл амьдрахуйн арга ухааны ном ч бас биш юм аа. Би энд “за бүгдээрээ өдөр бүр гүйж, эрүүл амьдарцгаая аа” гэх мэт уриалаад байхын учир үгүй. Ерөөсөө л би гэдэг хүний тухайд гүйсээр ирсэн гэдэг нь чухам ямархуу зүйл болохыг, тэр талаараа бодож эргэцүүлж, эсвэл ерөөс өөрөөсөө асууж түүндээ өөрөө л хариулсан төдий.