2014, 2016 онд Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байсан Массачусетсийн технологийн их сургуулийн профессор Дарон Ажэмолу, Чикагогийн их сургуулийн профессор Жэймс А. Робинсон нарын хамтын бүтээл Улс үндэстний уналт, доройтлын шалтгаан: Хөгжил, хүчирхэгжил, хийгээд арчаагүйтэл, доройтлын сурвалж дахин хэвлэгдлээ. Энэ ном нь анх 2012 онд хэвлэгдсэн даруйдаа л дэлхий дахины анхаарлын төвд орсон нь учиртай.
Дарон Ажэмоглу, Жэймс Робинсон нар арван таван жилийн судалгаандаа тулгуурлан эдийн засгийн хөгжил ба доройтлын сурвалж нь хүний “бүтээсэн” улс төрийн болон эдийн засгийн инстүүц болохыг баталсан байна. Олон нийтийн оролцоог дэмжсэн улс төрийн болон эдийн засгийн инстүүцтэй улс үндэстнүүд хоцрогдол, ядуу зүдүүгээс ангижирч, богино хугацаанд хөгжин дэвшсэн. Харин янз бүрийн шалтаг, шалгуураар ялгаварлах, хавчих зэрэг болхи, бүдүүлэг, үрэлгэн улс төрийн хийгээд эдийн засгийн инстүүц, бодлоготой улс үндэстний хувь заяа бүүдгэр дорой, бүр устаж үгүй болоход хүрдэг аж.
Энэ номд АНУ, Их Британи, Герман тэргүүтэй баян орнууд ба Сахаараас өмнөх Африк, Төв Америк болон Өмнөд Азийн ядуу буурай орнуудын хооронд орлого болон амьжиргааны түвшин ямар учраас газар, тэнгэр шиг ялгаатай болсон тухай өгүүлнэ.