Шил яагаад нэвт харагддаг вэ? Шаазан яагаад амархан хагардаг юм бол? Шоколад хэрхэн үүссэн бэ? Өөрийгөө эдгээдэг бетон нээсэн гэв үү? Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон энгийн бодисуудын цаана ямар гайхалтай ертөнц нуугдаж байдаг бол. Хүний гараар бүтээгдсэн бодисуудын далд шинж чанартай танилцаж тэд хэрхэн дэлхийг эзэгнэж, хүний нийгмийг бүтээсэн тухай сонирхолтой аялалд хамтдаа гарцгаая. Энэхүү номыг уншаад өөрийн эргэн тойрноо материал судлаачийн сониуч нүдээр харж таныг тойрон бүжих талст торууд, гайхамшигт молекулууд, ер бусын уусмалуудад дурлан татагдах болно.