Монгол зохиолчийн бичсэн орчин цагийн шидэт үлгэр
Ноён Вонг Хонконг болон Ковлүүн арлын хооронд зорчигчид зөөдөг алдарт Стар Ферри компанийн хөлөгт ажилладаг болсноосоо хойш гучин жилийг ардаа орхижээ. Түүний хийдэг ажил нэг хэвийн уйтгартай ч гэлээ өдөр бүр, цаг тутамд хэдэн арваараа солигдох зорчигчдыг ажиглах нь сонирхолтой.
Тэрээр хожмоо гатлага онгоцноос далай руу шидэгдсэн өнөөх жаалхүү болон тэнгэр дүүрэн аймшигт догшин барын дүрсийг үе үе хар даран зүүдэлдэг ч гэлээ бүтэн зууны турш Хонконгийн ид шидийн ертөнцийг эзэгнэж ирсэн домогт таван барын дөрвийнх нь үхлийг нүдээр харсан цорын ганц гэрч гэдгээ мэдээгүй билээ...