New York Times-ын шилдэг борлуулалттай Хар хун номын зохиогч энэ удаад эрсдэл ба түүний шагнал, улс төр ба шашин, санхүү ба хувь хүний хариуцлагын тухайд бидний эртнээс нааш баримталж ирсэн итгэл үнэмшлийг хашир нүдээр эргэн харсан дараагийн туурвилаа хүргэж байна.
Амьдрал дээр ихийг бодогдуулах мөртөө хамгийн бодитоор харагдаж байдаг зүйлсийг өгүүлсэн энэхүү номоороо эдүгээ цагийн нэгээхэн шилдэг сэтгэгч маань хорвоог ойлгох, ажил мэргэжилдээ амжилт гаргах, шударга нийгэмд хувь нэмрээ оруулж амьдрах, утгагүй худлаа зүйлсийг олж таних, бусдад нөлөөлөх ойлголтыг шинээр тодорхойлж байна.
Хаммурабиас Сенека, үлэмж биет Антейгээс Доналд Трамп хүртэл үлгэр, түүхийн дүрээс жишээ татан Талэб алив хүн өөрийн эрсдэлийг хүлээх сэтгэхүйтэй байх нь баатар зоригтон, ариун хутагт болоод амьдралын бүхий л талбарт замнаж яваа хэн бүхний амин чухал чанар болохыг өгүүлжээ.
Хэзээний хүлээн зөвшөөрөгдөхүйц хэр нь хашир хэрсүү сэтгэлгээтэй Талэб энэ удаад геополитик асуудалд цэргийн шийдэл оруулдаг, санхүүгийн хөрөнгө оруулалт хийдэг, шашны итгэл үнэмшлийг түгээн дэлгэрүүлдэг хүмүүсийн үнэт зүйлсийн тухайд эртнээс хадгалагдан ирсэн итгэл үнэмшлийг эргэн сөхөж байна.