Сайхан амьдралын тухай үнэхээр цаг хугацааны шалгуур давсан, хурц санаануудыг зарим аугаа философич л дэвшүүлдэг. Тиймээс л хэрхэн аж төрөх талаарх философийн товч зөвлөмжүүд цуглуулж, тус бүрийнх нь дор хувийн тайлбараа оруулсныгаа та бүхэнд толилуулж байна.
Онч үгс-ээ бусадтай хуваалцахаар шийдсэнийхээ дараа би эрэмбэлэх арга ухаан хайсан. Бичиж тэмдэглэсэн он сарын дарааллаар уу? Хэтэрхий дур мэдсэн болмоор санагдлаа. Аз жаргалтай, тааламжтай амьдрал, Утга учиртай эсвэл утга учиргүй амьдрал, Сүнслэг амьдрал, Сайн, шударга амьдрал гэж ангилах уу? Философичдын үй олон санааг ямар нэг гарчгийн дор багтаах боломжгүй байсан болохоор ангилах амаргүй байлаа. Ингээд нэг санаанаас өөр нэг санаа руу голдуу л саваагүйтэн хөтлөгдөн орсон дарааллаар, өөрөөр хэлбэл ер нь л өөрийн дураар явахаар шийдлээ.
Ингээд миний шинэ, хуучин Онч үгс залуу, хөгшин үеийн эргэцүүллийн минь хамт танд хүрч байна. Хариултаас олон асуулт эндээс сөхөгдөж болох ч ямар сайхан асуултууд байх бол.