Танд өнөөгийн эдийн засгийг ойлгох хэрэг гарав уу?
Тэгвэл энэ ном танд яг тохирно. Ажилгүйдэл, инфляц, өрийн тухай анхны мэдэгдэхүүн олгох хамгийн энгийн, ойлгомжтой бас хөгжилтэй ном билээ. Микро эдийн засгийн ном оновчтой шийдвэр гаргагч хувь хүмүүсийн тухай байсан бол Макро эдийн засгийн энэ номоор бүхэл бүтэн улс орны, тэр ч бүү хэл гариг дэлхийн эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлсийг тайлбарлана. Эдийн засаг хэрхэн хөгждөг вэ? Эдийн засаг яагаад уналтанд ордог вэ? зэрэг макро эдийн засгийн хоёр том асуудлыг хөндөх бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн суурь ойлголтыг өгч, ДНБ гэж ямар зорилгоор ашиглагддаг юуны хэмжүүр вэ гэдгийг тайлбарлан, засгийн газар, худалдаа, технологийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг дүрсэлнэ. Явцын дунд дэлхийн ядуурлын эдийн засаг, цаг уурын өөрчлөлт мөн бизнесийн мөчлөг зэргийг хамарна. Товчхондоо хэлэхэд эдгээр сэдвийн аль нэг нь сонин, мэдээгээр гарахад та ядаж суурь ойлголттой байсан ч болоосой хэмээн бодож байсан бол энэ номыг уншаад үзээрэй.
НЭПКО хэвлэлийн газар
Макро эдийн засаг
Зохиогчид: Ёрам Бауман, Грэди Клайн
Хавтас:Зөөлөн, Цаасны хэмжээ: 176x250х18мм, Хуудасны тоо:228
ISBN 978-99973-66-57-3
Монгол хэл