Эрүүл мэндийн салбартаа дэлхийд тэргүүлэх байгууллага болох Их Британийн анагаах ухааны холбоо болон DK хэвлэлийн газрын хамтран гаргасан энэхүү бүтээлд 750 гаруй өвчний шинж, шалтгаан, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга зүйг 1 800 орчин зургаар баяжуулж, хэнд ч уншихад ойлгомжтой, ул үндэстэйгээр бичсэн нь уг бүтээлийн цар хүрээ, өгөөжийг илтгэх биз ээ. Нэпко хэвлэлийн газар эл чухаг бүтээлийг монголчуудынхаа эрүүл мэндэд хувь нэмэр оруулах үүднээс анагаах ухааны тэргүүлэх байгууллага, орчуулагч, эмч нартай хамтран эрхлэн гаргалаа. Ийнхүү монгол хэлээр орчуулан буулгахад 20 гаруй орчуулагч, төдий тооны редактор хамтран гурван жилийн туршид цуцалтгүй хөдөлмөрлөсний үрээр уг ном таны гар дээр очиход бэлэн болжээ.